Эрүүл мэнд бол хүнд байгаа хамгийн эрхэм зүйлсийн нэг. - Шинэ бичлэгүүд
Талх бол бидний өдөр тутмын хэрэглээ.Худалдаанд төрөл бүрийн талх байгаа.Гэхдээ талх л бол талх гэж ойлгож болохгүй.Тиймээс таньд доорх зөвлөгөөг хүргье.
-Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэх нь зохистой.Учир нь натри бие махбодиос усыг гарахад саад болдог аж.Түүнчлэн үүнээс болж хаван үүсдэг байна.Овъёосны гурил, хивэг ийм хүмүүст тохиромжтой.Овъёос нь элгэнд өөх хуримтлагдахаас сэргийлдэг юм байна.
-Ийм өвчтэй хүнд хүнсний ширхэглэг талх зохино.Илчлэг багатай, шар буурцаг, улаан буудай, арвай буудайтай талх ч зүгээр.
-Өтгөн хатдаг бол хүнсэндээ хивэг, мөн арвай буудайтай  талх хэрэглэвэл зохино.Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт түчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг.Гоньдтой талх ч бас бидэнд сайн.Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой.
-Чихрийн шижин өвчтэй хүмүүст хөх тарирны талх сайн.Энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй.Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.
Даралт чинв ихэсдэг бол давсгүй талх идээрэй.Давс нь бие организд усыг тогтоон барьж, судасны хананд даралт үүсгэдэг.Мөн шар буурцагтай талханд судас тэлэх бодис агуулагддаг.
Ходоодны шарх хэмээх энэ эмгэг нь ходоод,12 нугалаа гэдэсний ханыг гэмтээдэг нэлээд элбэг тохиолддог өвчнүүдийн нэг.Ходоодны шарх ихэнхи тохиолдолд бактераар үүсгэгддэг боловч цөөн тохиолдолд стероид биш эмүүдийг хэрэглэснээс /аспирин,ибупрофен/ үүсдэг.Мөн цөөн тохиолдолд ходоод, нойр булчирхайн хавдрууд ходоод,12 нугалаа гэдэсний шархны шалтгаан болдог.Ходоодны шарх нь ямар нэгэн стрессээс эсвэл ямар нэгэн хоол унднаас болж үүсдэггүй харин эдгээр нь нэгэнт үүссэн шархыг сэдрээхэд л нөлөөлдөг.
Хеликобактер гэж юу вэ?
Энэ нь бактерийн нэг хэлбэр.Судлаачид энэ бактерийг ходоодны шархыг үүсгэдэг  гэж үздэг.АНУ-д хеликобактерийн халдвараар 40-с дээш настнуудын 20%, 60-c дээш настнуудын тал хувьд нь халдварлагдсан байдаг байна.
Бүсгүйчүүддээ сануулахад үсээ крантны хатуулаг ихтэй усаар угаахаас аль болох зайлсхийж байгаарай.Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдагдуулдаг.Үсээ буцалгасан зөөлөн усаар угааж заншаарай.
Усыг зөөлрүүлэхийн тулд 1 литр усанд 2 цайны халбага сод хийж буцалгана.Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай.Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг.Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналт зогсоож,ургалтыг түргэсгэнэ.Бас өнгийг сэргээж,гоёмсог харагдуулдаг.
-Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай.Мушгих нь үсийг хугарамтгай болгодог.
-Үсээ цэвэр,хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй.Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үхэр шингээж,таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана.
-Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй.Энэ нь үсний намирсан,хөвсгөр байдлыг алдагдуулдаг.
-Үсний сэнс,хайч,индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхий.Учир нь үсний өнгийг алдагдуулж хуурайшуулдаг.
-Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард 1 удаа өндөгний шарыг 1 цайны халбага наранцэцгийн тостой хутгаж, хуйхандаа сайтар түрхэнэ.10-15 минутын дараа үсээ угаана.Энэ арга нь үсийг эрт бууралтахаас сэрэмжилдэг.
Эмч нар найдваргүй гэх үед давс тус болж байсан удаатай.Эмчилгээнд хэрэглэх давсыг өвчтөний шээснээс гаргаж авдаг.Нэг өдөр өвчтөн юу ч идэхгүй, өлөн байж,цэвэр булгийн ус ихээр ууна.Дараа өдөр нь зөвхөн ногоо,жимс идэх бөгөөд энэ өдөр шээсээ хураана.Шээсийг гал дээр ширгээгээд ,тунаж үлдсэн давсыг сайтар улайстал  нь халаах хэрэгтэй.Дараагийн хэдэн өдөр шээснээс гарган авсан тун бага давсыг хутганы үзүүрээр хутгах төдий авч өдөрт 3 удаа хэрэглэнэ.Энэ нь биеийн дархлааны системийг идэвхижүүлж ,хорыг хороор гэдэг зарчмаар сайн үйлчилгээ үзүүлдэг байна.
Үргэлжлэл
1.Улаан буудай
Улаан буудайн үр дунджаар 13-17%ийн уураг ,65-68%ийн цардуул агуулдаг ба түүний гурилнаас глютин уургийг ялган авч цагаан хоолонд ашигладаг.Буудайн хальсны антиоксидант идэвхи нь цайруулсан буудайн гурилныхаас 20 дахин их байдаг.Буудайн гурил хор, шарын өвчин, үе мөчний өвчнийг анагаах тустай.Гурилыг зуурч хавдарт тавихад арилна.
2.Шар будаа
Шар будаанд В бүлгийн амин дэм, фолийн хүчил, кальци, төмөр, кальци, кали, магни, фосфор, манган, цайр зэрэг эрдэс бодисууд ихээр агуулагдсан байдаг.Шар будаанд агуулагдах ниацин, магни нь ццусны даралт ихсэх, зүрхний булчингийн шигдээс өвчний эрсдэлийг бууруулж, цусан дахь холестрины түвшинг тэнцвэржүүлдэг.Шар будаа нь уусдаггүй эслэгээр баялаг тул тогтмол хэрэглэсэнээр чихрийн шижний 2-р хэлбэр, цөсний чулуу үүсэх эрсдлийг бууруулна.Уусдаггүй эслэг нь цөсний хүчлийн ялгаралтыг багасгах , инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлэх , цусан дахь триглицеридийн түвшинг бууруулах үйлчилгээтэй.Шар будааг тогтмол хэрэглэх нь хүүхэд багтраа өвчнөөр, эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.Шар будаанд агуулагдах биологийн идэвхит бодис лигнан нь гэдэсний микрофлорын үйлчлэлээр энтеролактон зэрэг хөхтөн амьтны лигнанд хувирдаг тул хөхний болон түрүү булчирхайн даавраас шалтгаалсан  хорт хавдар, зүрхний өвчнөөс сэргийлэх үйлчлэл үзүүлдэг.
Үр тариа нь хүн төрөлхтний хоол хүнсний чухал бүрэлдхүүн хэсэг бөгөөд тэдгээрийг цайруулсан эсвэл цайруулаагүй хэлбэрээр ашигладаг.Бүтэн,цайруулаагүй үр тариа нь уураг,нүүрс ус,В,Е бүлгийн амин дэм,төмөр болон эслэгээр баялаг.Үр тарианы хальс болон үр хөврөлийн хэсэг нь түүний жингийн өчүүхэн хэсгийг эзлэх боловч эслэг,В-гийн бүлгийн амин дэм,уураг,фосфор,эрдэс бодисоороо хамгийн баялаг хэсэг нь юм.Гэвч үр тариаг цайруулах явцад эдгээр нь хаягддаг.Иймд цайруулаагүй буюу бүтэн үрт ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэх нь илүү үр өгөөжтэй.Үр тариа нь 6-12% уураг агуулах  бөгөөд үүнд альбумин,глобулин,глютин зэрэг орно.
Үргэлжлэл бий...
Биеийн дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үсэнд ямар нэгэн өөрчлөлт орно.Үсний арчилгааг дан гоо сайхны аргаар шийдэхгүй гэдгийг та анхаараарай.
-Элэг цөсний өвчтэй,ходоодны шархтай хүмүүсийн үс их унадаг
-Үс хэтэрхий их хагтвал ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсаны шинж
-Элэг цөсний өвчин хурц  үедээ орохоор үс хэт тослог болдог байна
-Бөөр өвдөхөд үс хэт хуурайшдаг байна
-Бамбай булчирхайн өвчтэй хүний үс эрт бууралтдаг
-Төрөхөөс удамшсан бөөрний өвчтэй хүмүүсийн үс,хөмсөг,сормуус ургадаггүй гэнэ