Талх бол бидний өдөр тутмын хэрэглээ.Худалдаанд төрөл бүрийн талх байгаа.Гэхдээ талх л бол талх гэж ойлгож болохгүй.Тиймээс таньд доорх зөвлөгөөг хүргье.
-Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэх нь зохистой.Учир нь натри бие махбодиос усыг гарахад саад болдог аж.Түүнчлэн үүнээс болж хаван үүсдэг байна.Овъёосны гурил, хивэг ийм хүмүүст тохиромжтой.Овъёос нь элгэнд өөх хуримтлагдахаас сэргийлдэг юм байна.
-Ийм өвчтэй хүнд хүнсний ширхэглэг талх зохино.Илчлэг багатай, шар буурцаг, улаан буудай, арвай буудайтай талх ч зүгээр.
-Өтгөн хатдаг бол хүнсэндээ хивэг, мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино.Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт түчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг.Гоньдтой талх ч бас бидэнд сайн.Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой.
-Чихрийн шижин өвчтэй хүмүүст хөх тарирны талх сайн.Энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй.Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.
Даралт чинв ихэсдэг бол давсгүй талх идээрэй.Давс нь бие организд усыг тогтоон барьж, судасны хананд даралт үүсгэдэг.Мөн шар буурцагтай талханд судас тэлэх бодис агуулагддаг.

